-
Sysinstall-г жолоодох нь
Та
sysinstall-н хялбар ашиглаж болох цэснүүдийн тусламжтайгаар шинэ дискийг хуваан хаяглаж болох юм.rootхэрэгчээр нэвтрэх буюу эсвэлsuтушаалыг ашиглаарай.sysinstall-г ажиллуулжConfigureцэс уруу орно.FreeBSD Configuration Menuдотор доош шилжижFdiskтохируулгыг сонгоно. -
fdisk хуваалт засварлагч
fdisk-ийн дотор байхдаа A -г дарвал дискийг бүхэлд нь FreeBSD-д ашиглах болно. Асуух үед нь хэрэв та "ирээдүйд суулгаж болзошгүй үйлдлийн системүүдтэй хамтран ажиллахаар үлдэхийг хүсвэл"
YESгэж хариулаарай. W -г ашиглан өөрчлөлтүүдийг диск уруу бичнэ. Одоо FDISK засварлагчаас Q -г дарж гараарай. Дараа нь танаас "Master Boot Record буюу Мастер Ачаалагч Бичлэгийн" талаар асуух болно. Та ажиллаж байгаа систем дээр диск нэмж байгаа болохоорNone-г сонгох хэрэгтэй. -
Дискний Шошго засварлагч
Дараа нь sysinstall-с гарч дахин түүнийг эхлүүлэх хэрэгтэй. Дээрх заавруудыг дагаарай, гэхдээ энэ удаад
Labelтохируулгыг сонгоорой. Энэ ньDisk Label Editor буюу дискний шошго засварлагчуруу орно. Энд та уламжлалт BSD хуваалтуудыг үүсгэдэг. Диск ньa-hгэж хаяглагдсан найм хүртэлх хуваалтуудтай байж болно. Хуваалтын шошгонуудын цөөн хэд нь тусгай хэрэглээтэй байдаг.aхуваалт нь root хуваалтанд ( / ) ашиглагддаг. Тиймээс зөвхөн таны системийн диск (өөрөөр хэлбэл таны ачаалалт хийсэн диск)aхуваалттай байх ёстой.bхуваалт нь swap хуваалтуудад хэрэглэгддэг бөгөөд та swap хуваалттай олон дисктэй байж болох юм.cхуваалт нь зориулагдсан горимд бүх дискийг, зүсмэлийн горимд бүхэл FreeBSD зүсмэлийг эсвэл заадаг. Бусад хуваалтууд нь ерөнхий хэрэглээнд зориулагдсан.sysinstall-ийн шошго засварлагч нь root биш, swap биш хуваалтуудад зориулж
eхуваалтыг илүүтэй үздэг. Шошго засварлагч дотор байхдаа C -г даран ганц файлын систем үүсгэх хэрэгтэй. Асуух үед, хэрэв энэ нь FS (файлын систем) эсвэл swap байх юм болFS-г сонгож холбох цэгийг (өөрөөр хэлбэл /mnt ) бичээрэй. Хэрэв дискийг суулгацын дараах горимд нэмж байгаа бол sysinstall нь танд зориулж оруулгуудыг /etc/fstab файлд үүсгэхгүй, тиймээс таны зааж өгсөн холбох цэг нь чухал биш юм.Та одоо шинэ шошгыг диск уруу бичиж түүн дээр файлын систем үүсгэхэд бэлэн боллоо. Үүнийг W -г дарж хийнэ. sysinstall-ын шинэ хуваалтыг холбож чадахгүй байна гэсэн алдааг өнгөрүүлэх хэрэгтэй. Шошго засварлагч болон sysinstall-с бүр мөсөн гараарай.
-
Төгсгөл
Хамгийн сүүлийн алхам нь /etc/fstab файлыг засварлаж өөрийн шинэ дискний оруулгыг нэмэх явдал юм.